БНСУ-ын томоохон гурван хот болох Бусан, Сөүл, Инчон хотуудаар аялж, дэлхийд алдартай Samsung-ийн усан онгоцны үйлдвэр, Солонгос улсын хамгийн том автомашины үйлдвэр болон цахилгаан барааны үйлдвэртэй танилцах боломжтой. Мөн Бусан хотын BNI салбарын гишүүдтэй уулзаж, харилцан туршлага солилцох, бизнесийн шинэ холбоо тогтоох боломжтой тусгай хөтөлбөр багтсан болно.
Өдөр бүрийг дарж дэлгэрэнгүйг үзнэ үү.








Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал дуусах өдрөөс хойш хамгийн багадаа 6 сараас дээш байх шаардлагатай.
БНСУ-ын визийн материал бүрдүүлэлт, мэдүүлэг нь тухайн оролцогчийн хувийн мэдээлэл болон бичиг баримтын бүрдлээс хамаарна.
Виз гарах эсэх эцсийн шийдвэрийг БНСУ-ын Элчин сайдын яам гаргахыг анхаарна уу.
Оролцогч бүртгэлийн хураамжаа төлснөөр аяллын бүртгэл баталгаажна.
Суудлын тоо хязгаартай тул бүртгэлээ эрт баталгаажуулах шаардлагатай.
Бүртгэлийн болон үйлчилгээний хураамж буцаагдахгүй тул багц, хугацаа, нөхцөлөө сайтар нягталж сонголтоо хийнэ үү.
Нислэгийн цаг, үйлдвэрийн танилцах хөтөлбөр, уулзалтын цаг болон аяллын дараалал нь зохион байгуулагч тал, нислэгийн компани, хүлээн авагч байгууллагаас шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй.
Samsung-ийн усан онгоцны үйлдвэр, автомашины үйлдвэр болон цахилгаан барааны үйлдвэртэй танилцах хөтөлбөр нь тухайн үйлдвэрийн зөвшөөрөл, цагийн хуваариас хамаарч өөрчлөгдөх боломжтой.
B2B уулзалт нь оролцогчийн бизнесийн чиглэл, зорилго, хүсэлт болон Солонгос талын байгууллагын боломжит цагийн хуваариас хамааран зохион байгуулагдана.
Аяллын үндсэн хөтөлбөрийн хүрээнд орчуулагчийн дэмжлэг үзүүлнэ.
Хувийн уулзалт болон нэмэлт орчуулгын үйлчилгээ шаардлагатай бол урьдчилан мэдэгдэх шаардлагатай.
Хувийн хэрэглээ, нэмэлт хоол, shopping, чөлөөт цагийн зардал болон аяллын багцад ороогүй үйлчилгээний төлбөрийг оролцогч өөрөө хариуцна.
Оролцогч бүр аяллын хугацаанд хүчинтэй гадаад аяллын даатгалтай байхыг зөвлөж байна.
Бизнес уулзалт, конференц, нислэг, үйлдвэрийн танилцах хөтөлбөрийн цагийг чанд баримтлах шаардлагатай.
BNI конференц, B2B уулзалт, CEO networking dinner зэрэг албан ёсны арга хэмжээнд business эсвэл smart casual хувцаслалттай оролцоно.
Энэхүү үйлчилгээний хураамж нь буцаагдах боломжгүй тул та сонголтоо зөв хийнэ үү.