Бүртгэл нээлттэй
Бүртгэл хаагдах: 2026.05.10

BNI KOREA NATIONAL CONFERENCE 2026 (5 шөнө 6 өдөр)

Энэхүү бизнес аялал нь 2026 оны 5-р сарын 31-нээс 6-р сарын 5-ны хооронд БНСУ-д зохион байгуулагдана. Оролцогчид 5-р сарын 31-ний өглөө Улаанбаатараас нисэж, 6-р сарын 5-ны 00:05 цагт Инчоноос буцна. Аяллын хүрээнд Swiss Grand Hotel-д болох 2 өдрийн BNI олон улсын конференцад оролцож, олон орны бизнес эрхлэгчид, захирлуудтай танилцан туршлага солилцоно. Мөн сонирхсон чиглэлийн үйлдвэрүүдтэй танилцах, B2B уулзалт хийх, Солонгосын бизнес эрхлэгчидтэй хамт гольф тоглох болон морины уралдаан үзэх сонголтот хөтөлбөрүүдтэй. Аяллын эхний өдөр Гёнбокүн ордон, Букчон тосгон зэрэг Солонгосын түүх, соёлын газруудаар аялна. Сүүлийн өдөр чөлөөт цагтай. Аяллын багцад 4 одтой зочид буудал, өглөөний цай, хөтөч, орчуулагч болон конференцад оролцох эрх багтсан.

Аяллын хугацаа
2026.05.3106.05
Чиглэл
БНСУ, Инчеон, Сөүл
Боломжит суудал
20 суудал
Хуваалцах

Аяллын тухай

Энэхүү 5 шөнө, 6 өдрийн бизнес аялал нь БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдах BNI Korea National Conference 2026 арга хэмжээнд оролцож, олон улсын бизнесийн холбоо тогтоох, Солонгосын бизнесийн орчинтой танилцах, үйлдвэр үзэх, хийх зорилготой тусгай хөтөлбөр юм.

✈️ Нислэгийн мэдээлэл

Явах:
2026.05.31 — 08:40 цагт Улаанбаатараас хөөрч, 12:50 цагт Инчонд бууна.

Буцах:
2026.06.05 — 00:05 цагт Инчоноос хөөрч, 02:45 цагт Улаанбаатарт бууна.

📅 Өдөр бүрийн хөтөлбөр
1-р өдөр — 2026.05.31

Угтах үйлчилгээ ба соёлын аялал

Инчон нисэх буудалд буусны дараа Сөүл хот руу шилжиж, зочид буудалдаа бүртгүүлнэ. Үдээс хойш Гёнбокүн ордон, Букчон Ханок тосгон, Инсадон, Мёндон зэрэг түүх, соёл, худалдааны газруудаар аялна.

2-р өдөр — 2026.06.01

BNI Korea National Conference — 1 дэх өдөр

Swiss Grand Hotel-д зохион байгуулагдах BNI олон улсын конференцад оролцоно. Олон орны бизнес эрхлэгчидтэй networking хийж, амжилттай бизнесүүдийн туршлагаас суралцан, оройн Global Networking Party-д оролцоно.

3-р өдөр — 2026.06.02

BNI Korea National Conference — 2 дахь өдөр

Олон улсын хамтын ажиллагаа, бизнесийн стратеги, бүс нутгийн боломжуудын талаарх илтгэл, танилцуулга, хэлэлцүүлэгт оролцоно. Өдрийн төгсгөлд конференцын хаалтын арга хэмжээнд оролцоно.

4-р өдөр — 2026.06.03

Үйлдвэр танилцах ба

Оролцогчид өөрийн сонирхсон салбарын үйлдвэр, бизнесийн орчинтой танилцаж, Солонгос болон олон улсын бизнес эрхлэгчидтэй хийх боломжтой. Мөн гольф networking эсвэл морины уралдаан үзэх сонголтот хөтөлбөртэй.

5-р өдөр — 2026.06.04

Чөлөөт цаг ба буцах бэлтгэл

Өдрийн цагаар shopping хийх, хувийн бизнес уулзалт зохион байгуулах, чөлөөт цагаа өөрийн хүссэнээр өнгөрүүлэх боломжтой. Орой Инчон нисэх буудал руу шилжиж, шөнийн нислэгээр Улаанбаатар руу буцна.

🎁 Багцад багтах үйлчилгээ

🏨 4 шөнө 5 одтой зочид буудал
🏨 1 шөнө 4 одтой зочид буудал
🍽️ Өглөөний цай
🧭 Хөтөчийн үйлчилгээ
🗣️ Орчуулгын үйлчилгээ
🎟️ BNI арга хэмжээний 3 өдрийн эрх
🚌 Хөтөлбөрт заасан тээвэр, зохион байгуулалтын үйлчилгээ

💳 Төлбөрийн нөхцөл

Бүртгэл баталгаажуулахын тулд бүртгэлийн хураамж болон урилгын төлбөрийг урьдчилан төлнө.

Бусад гарах зардлуудыг оролцогчийн визийн шийдвэр гарсны дараа болон үйлчилгээ авах тухайн үед нь шууд төлүүлэхээр зохион байгуулна.

Ингэснээр оролцогчид визийн нөхцөл, аяллын баталгаажилттай уялдуулан төлбөрөө илүү уян хатан байдлаар төлөх боломжтой.

🚀 Онцлох үнэ цэнэ

Энэхүү аялал нь олон улсын бизнесийн шинэ холбоо тогтоох, BNI-ийн global networking-д оролцох, Солонгосын үйлдвэр, бизнесийн орчинтой танилцах, хамтын ажиллагааны шинэ боломж нээх бодит үнэ цэнтэй бизнес хөтөлбөр юм.

Суудлын тоо хязгаартай тул бүртгэлээ эрт баталгаажуулаарай.

Өдрийн хөтөлбөр

Өдөр бүрийг дарж дэлгэрэнгүйг үзнэ үү.

Юу багтсан

  • Урилганы төлбөр
  • Бүртгэлийн хураамж, Виза сервис шимтгэл
  • Аль болох хэмнэлттэй шийдлийг санал болгоно

Багтаагүй

  • Зочид буудал (Сонголтоор 4-5 од ) Тухайн үед нь хямдруулж захиалах тул
  • Онгоцны тийз (Групп аялал ) аль болох хамгийн хямдаар (lock-120$) хийж Виза гарсан үед төлөх учир
  • Дотоод тээвэр, үзвэр үйлчилгээ , хоол, аялалын даатгал, бусад нэмэлт зардал

Төлбөрийн үе шат

1
Аяллын хугацаа хэд вэ?
Аялал 2026 оны 5-р сарын 29-нөөс 6-р сарын 5-ны хооронд үргэлжилнэ. Нийт 8 шөнө, 9 өдрийн бизнес аяллын хөтөлбөртэй.

Санамж

🛂 Паспортын хүчинтэй хугацаа

Гадаад паспортын хүчинтэй хугацаа аялал дуусах өдрөөс хойш хамгийн багадаа 6 сараас дээш байх шаардлагатай.

📝 Визийн материал бүрдүүлэлт

БНСУ-ын визийн материал бүрдүүлэлт, мэдүүлэг нь тухайн оролцогчийн хувийн мэдээлэл болон бичиг баримтын бүрдлээс хамаарна.
Виз гарах эсэх эцсийн шийдвэрийг БНСУ-ын Элчин сайдын яам гаргахыг анхаарна уу.

✅ Бүртгэлийн баталгаажуулалт

Оролцогч бүртгэлийн хураамжаа төлснөөр аяллын бүртгэл баталгаажна.
Суудлын тоо хязгаартай тул бүртгэлээ эрт баталгаажуулах шаардлагатай.

💳 Төлбөрийн нөхцөл

Бүртгэлийн болон үйлчилгээний хураамж буцаагдахгүй тул багц, хугацаа, нөхцөлөө сайтар нягталж сонголтоо хийнэ үү.

✈️ Нислэг, хөтөлбөрийн өөрчлөлт

Нислэгийн цаг, үйлдвэрийн танилцах хөтөлбөр, уулзалтын цаг болон аяллын дараалал нь зохион байгуулагч тал, нислэгийн компани, хүлээн авагч байгууллагаас шалтгаалан өөрчлөгдөж болзошгүй.

🏭 Үйлдвэр танилцах хөтөлбөр

Samsung-ийн усан онгоцны үйлдвэр, автомашины үйлдвэр болон цахилгаан барааны үйлдвэртэй танилцах хөтөлбөр нь тухайн үйлдвэрийн зөвшөөрөл, цагийн хуваариас хамаарч өөрчлөгдөх боломжтой.

🤝 B2B уулзалт товлох

B2B уулзалт нь оролцогчийн бизнесийн чиглэл, зорилго, хүсэлт болон Солонгос талын байгууллагын боломжит цагийн хуваариас хамааран зохион байгуулагдана.

🗣️ Орчуулагчийн үйлчилгээ

Аяллын үндсэн хөтөлбөрийн хүрээнд орчуулагчийн дэмжлэг үзүүлнэ.
Хувийн уулзалт болон нэмэлт орчуулгын үйлчилгээ шаардлагатай бол урьдчилан мэдэгдэх шаардлагатай.

🛍️ Хувийн зардал

Хувийн хэрэглээ, нэмэлт хоол, shopping, чөлөөт цагийн зардал болон аяллын багцад ороогүй үйлчилгээний төлбөрийг оролцогч өөрөө хариуцна.

🛡️ Аяллын даатгал

Оролцогч бүр аяллын хугацаанд хүчинтэй гадаад аяллын даатгалтай байхыг зөвлөж байна.

⏰ Цаг баримтлах

Бизнес уулзалт, конференц, нислэг, үйлдвэрийн танилцах хөтөлбөрийн цагийг чанд баримтлах шаардлагатай.

👔 Хувцаслалт

BNI конференц, B2B уулзалт, CEO networking dinner зэрэг албан ёсны арга хэмжээнд business эсвэл smart casual хувцаслалттай оролцоно.

Түгээмэл асуултууд

Энэхүү бизнес аялал нь BNI Mongolia-ийн гишүүд, Монголын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, импорт, экспорт, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагаа хайж буй байгууллага, хувь хүмүүст зориулагдсан.
Бүртгэлийн холбоос (QR)

Утасны камераар уншуулбал нийтийн бүртгэлийн хуудас нээгдэнэ.

Хугацаа2026.05.31 – 06.05
Суудал20 суудал
ЧиглэлБНСУ, Инчеон, Сөүл
588,0001 хүн · урьдчилгаа төлбөр
Төлбөр
Баталгаа
24/7
Зэрэглэл

Захиалгын мэдээлэл

Эхлэх огноо2026.05.31

Энэхүү багц нь зөвхөн зохион байгуулалтын болон бизнес холболтын үйлчилгээний хураамжийг багтаана. Үүнд: • Солонгос талын бизнес урилга бэлтгэх • Албан бичиг, орчуулгын үйлчилгээ • Бизнес уулзалтын зохион байгуулалт, тохиргоо • Networking болон хөтөлбөрийн зохион байгуулалт Анхаарах: Нислэг, байр, хоол, унаа болон бусад аяллын зардал тусдаа тооцогдоно.

  • 🥇 BNI гишүүн визтэй гишүүн
    BNI визтэй гишүүн та урилганы төлбөр болох 300,0 төгрөгөөс 100% чөлөөлөгдөнө. · 288,000
    0
  • BNI визгүй гишүүн
    Урилганы төлбөр 300,0 болон бүртгэлийн үйлчилгээний хураамж 288,0 орсон болно. Та төлбөр төлж оролцогчийн суудлаа баталгаажуулсаны дараагаар бизнес аялалаа цуцалсан тохиолдолд энэхүү бүртгэлийн хураамж буцааж олгогдохгүй болохыг анхаарна уу! · 588,000
    1
Тусламж

Зөвлөхүүд асуултад хариулна.